2012-04-23,09:39

халдварт шарын эх уурхай

Вируст гепатитын шарлалтай болон шарлалтгүй балархай хэлбэрийн өвчтэй хүмүүс . Халдвар дамжих зам : Халдварт шар А нь бохир гарын шар өвчин гэж нэрлэгддэг бөгөөд өтгөн – мөр –амаар буюу өвчтөний өтгөн шингэнээр бохирдсон ус, хөрс, эд юмс ,бохир гар , хоол хүнсээр дамжин амаар орж ходоод гэдэс улмаар цус болон элэгний эд эст хүрч гэмтээдэг байна. Нууц хугацаа : 15-50 хоног хүртэл үргэлжилдэг. Халдварт шараас урьдчилан сэргийлэх нь -Гараа угаах хэрэгтэй. Гарыг хэдийд угаах вэ ? -Хоол идэх, хийх, аягалахын өмнө -Ариун цэврийн өрөөнд орсны дараа -Цэвэрлэгээ хийсний дараа -Өвчтэй хүн асарны дараа -Ханиаж найтаасны дараа -Ажил, хичээлээс тарж ирээд -Бохирлогдсон гэж үзэх тохиолдол бүрийн дараа угааж хэвших Мөн өдөр тутамдаа : -Жимс ногоог угааж хэрэглэж занших -Ундны усыг баталгаатай , эх булгаас авах үүнд ; усыг хадгалж , зөөж байгаа савыг байнга цэвэрлэж байх -Усыг заавал буцалгаж уух -Ил задгай бие засахгүй байх, муу усны цооногийг зориулалтаар нь ашиглах , ил задгай асгаж орчныг бохирдуулахгүй байх - Гэр хороололд зориулалтын угаалтуурыг гэртээ байрлуулах !!! - Хүүхдийг багаас нь зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй юм.
бичсэн: Миний орон зай... төрөл: Мэдээ мэдээлэл |
Сэтгэгдэл бичих